Тураал, сульдаа, цус багадалт зэрэг хүүхдийн суурь өвчнийг эрүүлжүүлж, чийрэгжүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн Дархан-Уул аймагт бага насны хүүхдийн зуны чийрэгжүүлэх сувилалыг ажиллуулж эхэлсэн бөгөөд өдгөө 12 жилийн хугацаанд 5448 хүүхдийг чийрэгжүүлжээ. 2014 оны 06 дугаар сарын 01-нээс эхэлж Дархан сумын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, “Гос-хот”, “Түвшин-Холбоо” өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шарын гол сумын Эрүүл […]
Нийслэлийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх зорилгод Засгийн газрын 2013 оны “Ажилтай орлоготой-Монгол хүн” үндэсний хөтөлбөр батлах тухай” 154 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд Анагаах ухааны мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын 2013-2014 оны хичээлийн жилийн төгсөлт эхлэх гэж байгаатай холбогдуулан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай эмнэлгийн мэргэжилтний судалгааг авч байна.