Хүн бүр эрүүл байг

Untitled-1Тураал, сульдаа, цус багадалт зэрэг хүүхдийн суурь өвчнийг эрүүлжүүлж, чийрэгжүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн Дархан-Уул аймагт бага насны хүүхдийн зуны чийрэгжүүлэх сувилалыг ажиллуулж эхэлсэн бөгөөд өдгөө 12 жилийн хугацаанд 5448 хүүхдийг чийрэгжүүлжээ.

2014 оны 06 дугаар сарын 01-нээс эхэлж Дархан сумын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, “Гос-хот”, “Түвшин-Холбоо” өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд 4 сувилалыг ажиллуулж, 485 хүүхдийг чийрэгжүүллээ.

Зуны чийрэгжүүлэлтийн сувилалыг 2002-2011 онуудад Норвегийн байгууллагын Эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр ажиллуулдаг байсан бол 2012 оноос эхлэн аймаг, сумын Засаг даргын Тамгын газраас 1-2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болсон байна.