Энэ долоо хоногт

Байнга даарах Ихэвчлэн эмэгтэйчvvд энэ талаар гомдоллодог. Энэ нь бамбай булчирхайн талын өвчний илрэл байж болзошгvй. Мөн цусны эргэлт удааширснаас болж хөл байнга даарах нь бий. Даарахаас өөр бусад хавсарсан зовиур байдаг бол эмчид хандаарай. Vгvй бол ноолуур, тэмээний ноос зэрэг байгалийн гаралтай бvтээгдэхvvнээр хийсэн оймс, нэхий зэрэг дулаан дотортой гутал өмсөхийг хичээгээрэй. Хөл хуурайшсан л бол нvvр гарын арьс ч мөн дагаж хуурайшдаг. Ингэж хатаж, сайртах нь хөл мөөгөнцөрөөр өвдөхийн vндэс болдог. Эхлээд хөлийн хурууны завсар мөөгөнцөртөж, маажсанаас болж аажимдаа бvх биеэр тархдаг байна. Vvнийг эмчилье гэвэл эхний ээлжинд зөөлөн арчлаад vз. Хөлөө угааж хаттал нь арчаад тос тvрхэж, гутал оймсондоо хөлийн хуурай пудр хэрэглэд