Monthly archives "August 2014"

Хүн бүр эрүүл байг

Untitled-1Тураал, сульдаа, цус багадалт зэрэг хүүхдийн суурь өвчнийг эрүүлжүүлж, чийрэгжүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн Дархан-Уул аймагт бага насны хүүхдийн зуны чийрэгжүүлэх сувилалыг ажиллуулж эхэлсэн бөгөөд өдгөө 12 жилийн хугацаанд 5448 хүүхдийг чийрэгжүүлжээ.

2014 оны 06 дугаар сарын 01-нээс эхэлж Дархан сумын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, “Гос-хот”, “Түвшин-Холбоо” өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд 4 сувилалыг ажиллуулж, 485 хүүхдийг чийрэгжүүллээ.

Зуны чийрэгжүүлэлтийн сувилалыг 2002-2011 онуудад Норвегийн байгууллагын Эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр ажиллуулдаг байсан бол 2012 оноос эхлэн аймаг, сумын Засаг даргын Тамгын газраас 1-2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болсон байна.

3-Цагаан хор

Сахарыг одоогоос 2300 гаруй жилийн өмнө анх Энэтхэгчүүд нээсэн гэдэг. Сахар бол бүх цардууллаг хүнсний үндсэн элемент юм. Жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тарианд сахар байдаг. Гэхдээ энэ бол дэлгүүрээс таны авдаг гялгар ууттай сахар биш.
Тэгэхээр бидний өдөр тутам хоол хүнсэндээ байнга хэрэглэдэг сахар гэж чухам юу вэ?
Сахарыг бидний эрүүл мэндэд тустай ургамал болох чихрийн манжин, чихрийн нишингээс гаргаж авдаг ба тэдгээрийг ургаж гүйцсэний дараа тэдгээрт агуулагдах бусад бүх эрдэс давс, витаминаас нь салгаж, боловсруулдаг. Дараа нь буцалгаж, шохойн хүчил, нүүрстөрөгчийн хий, бусад хүсмээргүй зүйлстэй хольж, бяцхан талст хэлбэртэй болгохын тулд дахиад л янз бүрийн хүчлээр цайруулж, модны нүүрсээр шүүдэг. Энэ үед химийн найрлагыг нь шалгахад, үнэндээ хоол биш хор болсон

Энэ долоо хоногт

Байнга даарах Ихэвчлэн эмэгтэйчvvд энэ талаар гомдоллодог. Энэ нь бамбай булчирхайн талын өвчний илрэл байж болзошгvй. Мөн цусны эргэлт удааширснаас болж хөл байнга даарах нь бий. Даарахаас өөр бусад хавсарсан зовиур байдаг бол эмчид хандаарай. Vгvй бол ноолуур, тэмээний ноос зэрэг байгалийн гаралтай бvтээгдэхvvнээр хийсэн оймс, нэхий зэрэг дулаан дотортой гутал өмсөхийг хичээгээрэй. Хөл хуурайшсан л бол нvvр гарын арьс ч мөн дагаж хуурайшдаг. Ингэж хатаж, сайртах нь хөл мөөгөнцөрөөр өвдөхийн vндэс болдог. Эхлээд хөлийн хурууны завсар мөөгөнцөртөж, маажсанаас болж аажимдаа бvх биеэр тархдаг байна. Vvнийг эмчилье гэвэл эхний ээлжинд зөөлөн арчлаад vз. Хөлөө угааж хаттал нь арчаад тос тvрхэж, гутал оймсондоо хөлийн хуурай пудр хэрэглэд